Asian Chess Federation Academy - Mongolia

ACFA Mongolia

Монгол Авьяас Дэлхийтэй Уулзах Цэг

Азийн Шатрын Холбооны Академийн Монгол дахь албан ёсны салбар. ACFA Mongolia нь олон улсын сургалтын стандарт, Smart Class өгөгдөл, AI тайланг нэгтгэнэ.

Official ACFA branch Grandmaster coaching team Smart Class reports
Opening lesson ACFA · Smart Class
Opening practice · 1. e4 e5
ACFA Азийн академийн Монгол дахь салбар
AI Report Өдөр тутмын сургалтын тайлан
Parent Portal Эцэг эхийн нэвтрэх хэсэг

Academy

Дата, арга зүйтэй шатрын боловсрол

01

Олон улсын академийн чиглэл

ACFA Mongolia нь хүүхдийн шатрыг системтэй сурах, сэтгэн бодох чадвар болон тэмцээний бэлтгэлийг үе шаттай хөгжүүлэхэд төвлөрнө.

02

Үүсгэн байгуулагчийн манлайлал

Академийг Монгол Улсын гавьяат тамирчин, шатрын их мастер Алтан-Өлзийн Энхтуул санаачлан хэрэгжүүлж байна.

03

Орчин үеийн сургалтын хяналт

Smart Class системээс ирсэн мэдээллээр өдөр бүрийн сургалтын явц, арга барил, хөтөлбөрийн нийцлийг ил тод харуулна.

Programs

Шаталсан сургалтын хөтөлбөр

Анхан шатнаас тэмцээний бэлтгэл хүртэл сурагч бүрийн түвшин, зорилго, ахицад тулгуурлан сургалтын замнал төлөвлөнө.

01

Анхан шат

Дүрэм, нүүдэл, хамгаалалт, энгийн тактик, бодлогын суурь дадал.

02

Анхан дунд шат

Тактик, байрлалын ойлголт, нээлт, төгсгөл, бодолтын дараалал.

03

Тэмцээний бэлтгэл

Парт анализ, repertoire, цагийн менежмент, тэмцээний сэтгэл зүй.

Team & Community

Албан ёсны академи, идэвхтэй шатрын нийгэмлэг

Монгол Авьяас Дэлхийтэй Уулзах Цэг. ACFA Mongolia нь олон улсын цолтой дасгалжуулагчдын багтайгаар анхан шатнаас тэмцээний бэлтгэл хүртэл системтэй сургалт явуулна.

Altan-Ulzii Enkhtuul
Founder-led academy

Алтан-Өлзийн Энхтуул

Их мастер, ОУ-ын Шатрын Холбооны дасгалжуулагч. Монгол Улсын 25 дахь шатрын аварга, Франц улсын шатрын клубийн легионер тамирчин.

GM FIDE Trainer Mongolian Champion
  • Ахлах дасгалжуулагч, АНЭУ-ын Ал-Айн хотын төв шатрын клуб, 2015-2016
  • Ахлах дасгалжуулагч, Элит Брэйн ФИДЕ шатрын академи, 2017-2019; одоо зөвлөх багш
  • Дасгалжуулагч, БНХАУ-ын Шанхай хотын шатрын академи, 2020-2023
  • Ахлах дасгалжуулагч, АНУ-ын Сан Франциско хотын SUR академи, 2019 оноос одоог хүртэл цахим
  • Дасгалжуулагч, Япон улсын эмэгтэй шигшээ баг, 2020-2021 цахим
  • Дасгалжуулагч, Гернси арал улсын эрэгтэй шигшээ баг, 2022
  • Дасгалжуулагч, Тайландын Бангкок хотын The Rooky шатрын академи, 2024 оны 2 сараас
Filip Rudovsky
Анхан болон анхан дунд шат

Филипп Рудовский

ОХУ-ын дэд мастер. 19 хүртэлх насны ОХУ-ын залуучуудын аварга, Санкт-Петербург хотын залуучуудын олон удаагийн аварга.

FIDE ID 54121299 Standard 2125
  • Европын блиц, рапидын залуучуудын багийн АШТ-ий хүрэл медальт
  • ОХУ-ын дээд лигийн оролцогч
  • Орос болон Англи хэлээр чөлөөтэй харилцана
  • FIDE profile: Standard 2125, Rapid 2040, Blitz 2133

Smart Class

Хичээл дуусмагц тайлан системд ирнэ

Smart Class нь өдөр тутмын хичээлийн өгөгдлийг API-аар WhyChess.mn рүү илгээж, эцэг эх болон менежер өөрт хэрэгтэй тайлангаа нэвтэрч харна.

  • Сэдэв, ирц, оролцоо, багшийн тэмдэглэл
  • Bloom-ийн түвшин болон хичээлийн арга зүйн шинжилгээ
  • Эцэг эхэд энгийн, менежерт мэргэжлийн тайлан
Daily Learning Report ACFA-204
Өнөөдөр

Тактик: давхар довтолгоо

Сурагч үндсэн санааг ойлгож, бодлого дээр хэрэглэх чадвараа дадлагажуулсан.

Bloom Apply
Ирц 100%
Идэвх High

Registration

Хүүхдийн бүртгэлийн хүсэлт илгээх

Эхний хувилбарт онлайн төлбөргүй. Менежер бүртгэлийг хүлээн авч, тантай холбогдоно.

Portal

Эцэг эх, менежерийн нэвтрэх орчин

Дараагийн шатанд бүртгэлтэй эцэг эх өдөр тутмын тайлангаа, менежер бүх сурагчийн сургалтын мэдээллийг эрхийн дагуу харна.

Parent Portal

Хүүхдийн өдөр тутмын хичээл, ахиц, гэрийн давтлагын зөвлөмж.

Manager Dashboard

Ирц, бүлэг, багшийн арга зүй, Smart Class API тайлангийн хяналт.

Admin Console

Хэрэглэгч, хэлний агуулга, бүртгэл, API тохиргооны удирдлага.